2009-02-09
Дэлхийн оюутны спортын өвлийн XXIV дvгээр “Универсиад 2009” наадам хаяанд ирлээ


Дэлхийн оюутны спортын өвлийн XXIV дvгээр “Универсиад” их наадам 2009 оны 2 сарын 18 - 28-ны өдрvvдэд
БНХАУ- ын Харбин хотноо болно. Их наадмыг тус улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, Олон улсын оюутны спортын холбооны /FISU/ шууд удирдлага дор явуулахаар бэлтгэж байна. Энэхvv их наадамд таван тивийн 50 гаруй орны 3000 орчим тамирчид, дасгалжуулагчид, албаны хvмvvс оролцох юм.

“Универсиад -2009” наадмын хөтөлбөрт уулын цана, цанын төрлvvд /гvйлтийн цана, трамплинаас vсрэлт, 2 төрөл/, уран гулгалт, шорт трейк, хоккей, биатлон, сноуборд, кэрлинг гэсэн vндсэн 8 төрөл орж байна. FISU -гийн дvрмийн дагуу наадмын Зохион байгуулах хорооноос гурав хvртэл төрлийг хөтөлбөрт сонгож оруулах эрхтэй тул тэшvvр, цанын чөлөөт гулгалт гэсэн 2 төрлийг нэмж, тус наадам нь спортын 10 төрлөөр зохиогдохоор болов.
Энэ наадам 10 өдрийн турш зохион явагдаж, 18-28 насны оюутан тамирчид оролцдог уламжлалтай.
Өвлийн спортын Универсиад наадам нь зөвхөн спортын арга хэмжээ бус урлагийн төрөл бvрийн тоглолтууд, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа нь бага олимпийн наадмын тvвшинд зохиогддог соёл, спортын томоохон баяр болдог юм.

Универсиад наадмын онцлох тэмдэг

Харбины өвлийн XXIV дугаар Универсиад наадмын онцлох тэмдэг нь ОУОСХ-ны болон Универсиадын vндсэн бэлэгдэл болсон “U” vсгийг дvрсэлсэн салхинд намирч буй цэнхэр өнгийн далбаа юм. Энэ нь залуу хvний эрч хvчийг харуулж байгаа бөгөөд спорт болон хvн байгалийн харилцан шvтэлцээг илэрхийлж байна. Мөн таван өнгийн таван хошуу нь таван тивийн төлөөллийг билэгдэж байдаг. Тус наадмын билэгдэл, сахиус нь Донг Донг нэртэй хvvхэлдэй юм. Тvvний инээмсэглэж буй царай нь гэнэн цагаахан, нөхөрсөг, дур булаам, өөдрөг төрхийг билэгдсэн бөгөөд хvзvvндээ зvvсэн шаргал ороолт нь тvvний хvч чадлыг илэрхийлж таван тивийн орнуудын төлөөлөгчдийг урин дуудаж буй утгагтай юм. Их наадам нь “Залуус, ирээдvй, цас, мөс” гэсэн уриатай бөгөөд дэлхий нийтийг нэгтгэх уриан дор энэхvv наадам зохион байгуулагдаж байна

Тэмцээний тухай

Наадам нь Харбин, Маоршан, Ябули зэрэг 3 хотод нэг удаа явагдна. Мөсний төрлийн спортын тэмцээнvvд Харбин хотод зохион явагдах бөгөөд кэрлинг, тэшvvрийн тэмцээн Хэлонжиан тэшvvрийн ордонд, уран гулгалтын тэмцээн нь хотын спортын төв ордонд, эмэгтэй хоккейн тэмцээн Харбины хоккейн ордонд, эрэгтэй хоккейн тэмцээн Харбины биеийн тамирын дээд сургуулийн уран гулгалтын ордонд, шорт трейкийн тэмцээн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хоккейн танимд тус тус зохиогдоно.
Харин уулын цана, цана, трамплейнаас vсрэлт, цанын 2 төрөлт, гvйлтийн цана зэрэг 5 төрлийн тэмцээн Ябули хотын цанын баазад зохиогдоно.
Сноубоард болон биатлоны тэмцээн Маоршин хотын цанын баазад зохиогдохоор төлөвлөгджээ.

Монголын тамирчдын тэмцээний хуваарь

Монголын тамирчид уулын цана, цана, тэшvvр, шорт трейкийн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Тэмцээний хуваарь нь:
• Уулын цана 2 сарын 19-28-ны өдрvvдэд
• Цана 2 сарын 18-27-ны өдрvvдэд
• Тэшvvр
Гvйлт- 2 сарын 18-26-ны өдрvvдэд
Шорт трейк 2 сарын 18-23-ны өдрvvдэд

Тээвэр, эмнэлгийн vйлчилгээ

Улс орнуудаас ирэх баг тамирчдыг Харбин хотын олон улсын “Тайпинг” нисэх буудалд угтан авч тухайн баг тамирчдын оролцох спортын төрлөөс шалтгаалан Ябули, Маоршин, Харбин хотын тамирчдын тосгон руу автобусаар хvргэж өгч vйлчилнэ.
Баг тамирчдыг тэмцээн болох бэлтгэлийн газрууд руу автобус, машин, микро автобусаар заасан цагийн хуваарь, гаргасан журмын дагуу vйлчилнэ. Маоршины цанын бааз нь Харбинаас 90 км зайтай байрлах бөгөөд энэ хооронд автобусаар хурдны замаар 1 цаг явдаг.
Тэмцээний vеэр Харбин-Ябулы хотын цанын баазын хооронд галт тэрэг болон автобусаар vйлчлэх юм. Универсиадын Зохион байгуулах хорооноос тус наадамд зориулан тусгайлан бариулсан галт тэрэгний замаар Ябули цанын бааз Харбины гал тэрэгний буудал хооронд тогтмол галт тэргээр vйлчлэх юм. Хоорондын зай 195 км бөгөөд 2 цаг галт тэргээр явдаг. Мөн тvvнчлэн автобус тогтмол 2 талдаа vйлчлэх бөгөөд нэг талдаа 2 цаг зарцуулах юм. Маоршин-Ябули цанын баазын хоорондын зай 105 км бөгөөд нэг талдаа 1 цаг 15 минут явна.

Тамирчдын тосгон

Тамирчдын тосгон нь оролцох спортын тэмцээний төрлvvдээс шалтгаалан гурван өөр газар байрлаж байгаа юм.
Харбин хотын Хелонжин Их Сургуулийн хотхонд байрлах тамирчдын тосгонд байх ба энд тамирчдад зориулсан томоохон хоолны газар байгуулжээ. Мөсний төрлийн спортын тэмцээнд оролцож байгаа тамирчид дасгалжуулагчид нь 27, 29 дугаартайамьдарна.
Ябули тамирчдын тосгон нь цанын бааздаа байрлана. Ябули хотоос 23 км-ийн зайд орших энэ тосгонд цанын төрлийн тэмцээнvvдэд оролцох тамирчид, дасгалжуулагчид, албаны хvмvvс амьдрах юм .
Маоршины цанын бааз байрлах тосгон нь тамирчдын байр болон Маоршины цанын баазын зочид буудлаас бvрдэнэ. Тус зочид буудлыг 24-р өвлийн Универсиад наадамд зориулан шинээр барьсан ба сноубоард, биатлоны тамирчид дасгалжуулагчид байрлах ажээ.
Их наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагаа
Наадмын нээлт болон хаалтын ажиллагаа 8000 хvний суудалтай Харбин хотын олон улсын vзэсгэлэнгийн танхим, спортын төв ордонд зохиогдоно. Нээлтийн ёслолын ажиллагаа 2 сарын 18-ний өдрийн 20 цагт соёл, урлагийн тоглолтоор эхлэнэ. Хаалтын ажиллагаа 2 сарын 28-ны өдрийн 20 цагт болохоор төлөвлөгдсөн байна.
Сэтгэгдэл:


huuh
wow medehed iluudehgui l yum bn
batting eyelashes
Бичсэн: Binderya (зочин) цаг: 23:17, 2009-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax