2009-02-09
Лондоны Олимпийн наадмын бэлтгэл ажлаас

Бээжингийн Олимпийн наадмын гал унтраад 2 сар болоогүй байхад Зуны спортын 30-р наадам Лондон-2012-ын бэлтгэл ажил ид шатандаа ороод байна. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар дэлхий дахин дахь эдийн засгийн хямрал энэ үйл явцад сөргөөр нөлөөлж байгаа аж. Их Британийн засгийн газар одоогийн байдлаар 9,3 тэрбум стерлингийн фунт буюу 12 тэрбум евро Олимпийн барилга байгууламжид зарцуулахаар болоод байгаа нь тооцооноос бараг нэг тэрбум фунтээр их юм. Тиймээс зохион байгуулагчид аль болох төсвөө хэмнэх зорилготой ажиллахаас өөр аргагүй болоод байна. Жишээ нь: Олимпийн наадмын дараа эргэн газарт орох буудлага болон морин спортын тэмцээн уралдаан явагдах байгууламжууд аль болох бага хөрөнгөөр босгохыг Британийн засгийн газар хичээж байна. Мөн Олимпийн тосгон болон мэдээллийн төвийн барилгууд ч эхэлж тооцоолсноос огт өөр, бага хэмжээгээр баригдах юм байна.
Бичсэн: monster2010 | цаг: 15:37 | танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: